C.A.S (Climb Auto System) – Салхин цахилгаан үүсгүүрт өргөх механизм суурилууллаа

2025.11- C.A.S (Climb Auto System) – Салхин цахилгаан үүсгүүрт өргөх механизм суурилууллаа

Клин Энержи ХХК-ийн салхин цахилгаан үүсгүүрийн засвар, үйлчилгээний баг 2025 оны 11 сард C.A.S буюу Climb Auto System өргөх механизмыг Салхит СЦС-ийн 6 салхин цахилгаан үүсгүүр дээр амжилттай суурилууллаа. Цаашид бүх цахилгаан үүсгүүртээ суурилуулах зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү шинэ механизм нь:

  • Турбинууд руу дээш (84м)  авирах хөдөлгөөнийг өмнө 10-15 минут зарцуулдаг байсныг 4-5 минут болгож богиносгов,
  • Инженер, техникч нарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж,
  • Биеийн ачааллыг бууруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөөтэй,
  • Ажлын аюулгүй байдлыг сайжруулсан чухал шинэчлэлт болсон юм.

Энэхүү суурилуулалтад гар бие оролцсон салхин цахилгаан үүсгүүрийн засвар, үйлчилгээний багийн инженер, техникч нартаа баяр хүргэе.