“Монголд салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын хуралд Мегаватт спонсороор оролцлоо.
Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл, Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран 2015 оны 06 дугаар сарын 4-5 өдрүүдэд “Монгол улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд үүнд олон орны эрчим хүчний салбарын төлөөлөгч нар оролцож дэлхий дахины салхины эрчим хүчийг хөгжүүлсэн туршлагаас хуваалцаж цаашид Монгол дахь салхины эрчим хүчний үйл ажиллагаа хэрхэн зөв, үр ашигтай явуулах талаар хэлэлцсэн юм.