Клин Энержи ХХК-ийн хамт олон Салхит салхин цахилгаан станцын ойр орчмыг цэвэрлэв
2025 оны 5 дугаар сарын 09-ны өдөр Салхит салхин цахилгаан станцын хүрээлэн буй орчны ариун цэврийг хангах, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд станцын ойр орчимд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд компанийн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, станцын нутаг дэвсгэрт тархсан төрөл бүрийн хог хаягдлыг цуглуулан 125 шуудай хог буюу 1 тонн орчим хог хаягдлыг хогийн цэгт хүргүүллээ.