Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй
Клин Энержи Нэгдмэл Удирдлагын Тогтолцооны Бодлого
Клин Энержи ХХК нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаандаа Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өндөр стандартыг сахин ажиллахаа бат илэрхийлж байна. Үүний тулд:
Бид
• Байгалийн нөөцийг арвилан хамгаалж, хог хаягдлаа бууруулна,
• Стандарт нормын дагуу үйл явцыг хэрэгжүүлэн чанарыг сахиулах, байгальд нөлөөлөх сөрөг нөлөөллийн түвшинг багасгах, гамшигаас сэргийлнэ.
• Дотоод аудит, сургалт, ажилтануудын оролцоо, зөвлөгөөгөөр дамжуулан залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, мөн сонирхогч талуудын хэрэгцээ, хуулийн болон бусад шаардлагуудыг хангах замаар байнгын сайжруулалтыг бий болгоно.
• Бид өөрсдийн ажлын байр, түүний орчинд байгаль орчины бохирдол болон хүний аюулгүй байдал, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэхэд онцгой анхаарах болно.
Гүйцэтгэх захирал
1st May, 2014
Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайлан
Клин Энержи ХХК нь төслийн талбайд барилга угсралтын ажилаа эхлэхийн өмнө олон улсын байгаль орчины стандарт шаардлагыг бүрэн хангасан "Салхит" салхин цахилгаан станцын байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээг хийсэн. Нарийвчилсан үнэлгээнд салхин станцын байгаль орчин, эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа болон нийгэм эдийн засагт үзүүлж болох сөрөг үр дагаврыг тооцоолж, уг эрсдэлийг бууруулах арга хэмжээг багтаасан болно. Түүнчлэн нутгийн ард иргэдийн дунд төслийн танилцуулга уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг нарийвчилсан үнэлгээндээ тусгасан болно.
DETAILED ENVIRONMENTAL IMPACT ASSESMENT
ENVIRONMENTAL AND SOCIAL ACTION PLAN
ENVIRONMENTAL AND SOCIAL MANAGEMENT PLAN
PUBLIC CONSULTATION AND DISCLOSURE PLAN
COMMUNITY HEALTH AND SAFETY PLAN
SUPPLEMENTARY REPORT OF SALKHIT WIND FARM’S DETAILED ENVIRONMENTAL IMPACT ASSESSMENT