Салхит

Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орж одоог хүртэл амжилттай ажилласаар байна. Энэ нь жил бүр 180 мянган тонн нүүрс хүчлийн хий, 122 мянган тонн нүүрс шаталт, 1,6 сая тонн цэвэр ус хэмнэдэг. Мөн Салхит дэд станцын барилга нь Термо блокоор баригдсан Монголын хамгийн анхны барилга болсон юм. Термо Блок гэдэг нь дулаан хадгадах чадвар маш өндөртэй, эрчим хүчний өндөр хэмнэлттэй, хөнгөн, байгальд ээлтэй материал юм.