Салхин паркын талаар

Салхин парк гэж юу вэ?

Салхин парк нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нэг дор байршуулсан олон тооны салхин цахилгаан станцын цогцолбор юм. Салхин парк барьсан газрыг хөдөө аж ахуйн болон өөр бусад зорилгоор ашиглаж болдог. Салхин цахилгаан станцболгон нь трансформатортай холбогддог ба гол нь үйлдвэрлэсэн цахилгааны хүчдэлийг өсгөдөг юм. Салхин паркийн бүх салхин цахилгаан станцд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь дэд станц дээр цугларч, улмаар нэгдсэн сүлжээгээр дамжин хэрэглэгчдэд хүрдэг. Ерөнхийдөө салхин парк нь задгай тэнгист болон хуурай газрын гадарга дээр байрладаг. Хуурай газрын хувьд салхин цахилгаан станц нь уулын орой хяр, толгод дээр байрладаг. Задгай тэнгист суурилагдсан салхин цахилгаан станц нь хуурай газрынхаас хүчин чадлын хувьд арай илүү байдаг.
Салхин паркийг байгуулахаас өмнө, салхины нөөцийн үнэлгээ, хүрээлэн буй орчины нарийвчилсан үнэлгээ, тээвэрлэлтийн судалгаа, тухайн бүс нутгийн байр зүйн газрын зураг зэрэг олон тооны судалгаа хийгдэх шаардлагатай болдог.

Салхин хөдөлгүүр хэрхэн ажилладаг вэ

Салхин цахилгаан станц нь сэнсний эсрэг механизмаар ажилладаг. Сэнс нь цахилгаан ашиглаж салхи үүсгэдэг бол салхин цахилгаан станц нь салхийг ашиглаж цахилгаан эрчим хүч гаргадаг юм. Хэвтээ тэнхлэгт ба босоо тэнхлэгт гэсэн 2 төрлийн салхин цахилгаан станц байдаг. Доорх зурагт босоо тэнхлэгт салхин цахилгаан станцын дотоод бүтцийг харуулжээ.

Анемометр: Салхины хурд хэмжигч бөгөөд хурдны мэдээллийг тохируулагчид дамжуулдаг.

Далбаа: Ихэнхи том оворын салхин цахилгаан станц нь 2-3н далбаатай байдаг.
Тоормос: Дискен тоормос, роторыг онцгой байдалд зогсооно.
Тохируулагч: Салхины хурд 3 – 7м/c болоход салхин цахилгаан станцын генератор ажиллаж эхлэх бөгөөд 25м/с болох үед унтрана. Хүчтэй салхинд гэмтэж магадгүй учир 25м/с-ээс дээш салхинд салхин цахилгаан станц автоматаар зогсдог.
Хурдны хайрцаг: Хурдны хайрцаг нь бага хурдны тэнхлэгийг их хурдны тэнхлэгтэй холбон, 30-60 эргэлт/мин-аас 1000-1800 эргэлт/мин хүртэл эргэлтийг өөрчилдөг. Хурдны хайрцаг нь салхин цахилгаан станцын хамгийн хүнд болоод өртөг өндөртэй эд анги юм. Хурдны хайрцагны хэрэгцээгүйгээр бага эргэлтийн хурдад цахилгаан үйлдвэрлэх боломжтой "direct-drive" генератор бас байдаг.
Генератор: Ихэнхидээ 50-60Гц-ын хувьсах гүйдлийн цахилгаан гаргадаг хэрэглэхэд бэлэн (off-the-shelf) хийцийн генератор байдаг.
Их хурдны тэнхлэг: Генераторыг удирддаг.
Бага хурдны тэнхлэг: Ротор бага хурдны тэнхлэгийг 30-60 эргэлт/мин эргүүлдэг.
Их Бие: Цамхагийн дээд талд байрлах ба хурдны хайрцаг, бага хурдны тэнхлэг, их хурдны тэнхлэг, генератор, тохируулагч, тоормос зэрэг эд ангиуд нь бүхээг насел дотор байрладаг.
Өнцөг Тохируулагч: Цахилгаан үйлдвэрлэхэд тохиромжгүй хэт өндөр эсвэл хэт бага хурдтай салхины үед роторын хурдыг тохируулах зорилгоор далбааны өнцөгийг өөрчилж тохируулна
Ротор: Далбаа болон булыг хамтад нь ротор гэдэг.
Цамхаг: Цамхаг нь хөндий ган эсвэл бетоноос бүрддэг. Өндөр болох тусам салхины хурд нэмэгддэг учраас цамхагыг өндөр барих бүрт илүү их хэмжээний цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
Чиглүүлэх Удирдлага: Салхины чиглэл өөрчлөгдөхөд салхины чигийн өөд роторыг байрлуулах үүрэгтэй.
Чиглүүлэх мотор: Чиглүүлэх удирдлагыг хөдөлгөөнд оруулна.