Клин Энержи ХХК сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж байгаа залуучуудыг дэмжихэд хамтран ажиллана

“Вьетнам болон Монгол Улс дахь ногоон ажлын байрыг дэмжих мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт” олон улсын хамтарсан төсөл 2025 оны 06-р сарын 17-нд албан ёсоор эхэллээ. Төсөл нь 2025 – 2028 онд 3 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд ажлуудыг жил бүр үе шаттайгаар зохион байгуулж үр дүнд нь Вьетнам болон Монголын сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байгаа залуучуудын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилттой юм. Төслийн гол зорилго нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлснээр эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах юм. Клин Энержи ХХК уг төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн оролцогчдын нэг бөгөөд Германы GIZ (Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага), Монгол Улсын Боловсролын Яам, Дархан, Налайхын Политехник коллежууд, Clean Energy Asia LLC, Rentech Engineering LLC, BBH LLC, Schneider Electric Mongolia LLC компаниудтай хамтран ажиллана. Клин Энержи ХХК-ын зүгээс багш, сурагчид болон оюутнуудад сэргээгдэх эрчим хүч сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж мэдлэг олгох бөгөөд шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх чухал ач холбогдолтой юм.