Галын Аюулгүй Байдлын Сургалт Амжилттай Боллоо
2025.10.31- Галын Аюулгүй Байдлын Сургалт Амжилттай Боллоо
2025 оны 10-р сарын 31-нд Салхит СЦС дээр БОХАБЭА, орон нутаг хариуцсан менежер А.Амар,
БОХАБЭА-н ажилтан Б.Мөнх-Амгалан нар ОБЕГ-ын сургагч багштай хамтран нийт ажилчдад галын аюулгүй байдлын онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
- Гал түймрийн эрсдэлийн үнэлгээ,
- Гал унтраах багаж хэрэгслийн зөв ашиглалт,
- Онцгой байдлын үед авах арга хэмжээ зэрэг чухал мэдлэгийг дадлага ажиллагаатай хослуулан олгов.






