Ажлын байр

Ээлжийн техникч

“Салхит” салхин цахилгаан станцад Ээлжийн техникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Үндсэн үүрэг:

“Салхит” салхин цахилгаан станцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаанд байлгахыг хангах үндсэн үүрэгтэй.

Ажлын байранд тавигдах шаардлага:

· Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

· Эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно

· Англи, Хятад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй

· Ээлжээр ажиллах боломжтой байх

· Аливаад ажигч гярхай, аюул эрсдлийг олж харах чадвартай

· Удирдан зохион байгуулах чадвартай

· Харилцааны өндөр соёлтой байх

· Хувийн зохион байгуулалт сайтай байх

· Багаар ажиллах чадвартай

Дээрхи шаардлагыг хангасан хүмүүс www.cleanenergy.mn вэб хуудаснаас анкет татаж авч бөглөөд дипломын хуулбарын хамт contact@cleanenergy.mn хаягаар ирүүлэх эсвэл Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Найман зовхис барилгын, 8 давхарт өөрийн биеэр ирж анкет бөглөнө үү.

Таныг найрсаг хамт олон хүлээж байна.

 

 

Клин Энержи ХХК