Компанийн Танилцуулга

Клин Энержи ХХК
Клин Энержи ХХК нь 2004 онд байгуулагдсан. Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхит салхин цахилгаан станц (ССЦС)-ыг барьж ашиглалтанд оруулсан сэргээгдэх эрчим хүчний компани юм.
ССЦС-ын гол онцлог

  •  Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц
  •  Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан цахилгаан станц
  •  НҮБ-д бүртгэгдсэн хамгийн том

Цэвэр Хөгжлийн Мехаизм(ЦХМ)-ын төсөл
Төслийн хөрөнгө оруулалт    

Төслийн нийт өртөг нь 170 тэрбум орчим төгрөг
Төслийн хөрөнгө оруулагчид:

  • Ньюком групп
  • Женерал Электрик компани
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банк
  • Нидерландын санхүүгийн хөгжлийн агентлаг

Техник технологийн онцлог

  • Суурилагдсан хүчин чадал: 50МВт  (GE компаний GE 1.6-82.5xle загварын 31 СЦҮ), GE-ын 1.6-82.5xle загварын турбин нь дэлхий дахин 20 мянга орчим ашиглагдаж байгаа өндөр үзүүлэлтэй турбин юм
  • 27 км урт 35 кВ-ын кабелийн сүлжээ
  • Анх удаа дэвшилтэт технологи болох 110кВ-ын Хийн тусгаарлалттай хувиарлах байгууламж (GIS)
  • Тристорын удирдлагатай Статик Вар Компенсатор (SVC)
  • Салхин турбиныг алсаас удирдах Wind-SCADA систем болон дэд станцын тоноглолыг удирдах Substation-SCADA гэсэн 2 СКАДА системийг ашиглаж байна.

Бүтээн байгуулалт

  • 2011 оноос барилга угсралтын бэлтгэл
  • 2012 оноос үндсэн барилга угсралт
  • 2013 оны 6 сард ашиглалтанд орж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна

Барилга угсралтын ажилд 4000 гаруй ажилчид оролцсоны 95% нь монголчууд байсан.
Тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр
2014 оны байдлаар ТБЭХС-д 174 сая кВтц эрчим хүч үйлдвэрлэсэн нь:
Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 3%-ийг э
Ойролцоогоор 80,000 гаруй айл өрхийн жилийн цахилгааны хэрэглээ хангаж байна

  • Жилд 122 мянган тонн түүхий нүүрс хэмнэнэ
  • Жилд 1.6 сая тонн цэвэр усны хэрэглээг бууруулдаг
  • Хүлэмжийн хийн ялгарлыг жилд 180 мянган тонноор бууруулдаг