Ээлжийн техникч
Монголын анхны салхин цахилгаан станц “Салхит”-д Ээлжийн техникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Үндсэн үүрэг:
“Салхит” салхин цахилгаан станцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад цахилгаан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Цахилгааны инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• 1-ээс 2 жил эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай.
• Англи, Хятад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
• Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх
• Аливаад ажигч гярхай, аюул эрсдлийг олж харах чадвартай
• Удирдан зохион байгуулах чадвартай
• Харилцааны өндөр соёлтой байх
• Хувийн зохион байгуулалт сайтай байх
Салхин цахилгаан үүсгүүр /СЦҮ/-ийн засварын техникч
Монголын анхны салхин цахилгаан станц “Салхит”-д салхин цахилгаан үүсгүүрийн засварын техникчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Үндсэн үүрэг:
“Салхит” салхин цахилгаан станцийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, салхин цахилгаан үүсгүүрийн хэвийн ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Механик инженерийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
• 1-ээс 2 жил эрчим хүчний салбарт ажиллаж байсан туршлагатай;
• Англи, Хятад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
• Хөдөө орон нутагт ээлжээр ажиллах боломжтой байх;
• Аливаад ажигч гярхай, аюул эрсдлийг олж харах чадвартай;
• Багаар ажиллах яадвартай;
• Удирдан зохион байгуулах чадвартай;
• Харилцааны өндөр соёлтой байх;
• Хувийн зохион байгуулалт сайтай байх6
Дээрхи шаардлагыг хангасан хүмүүс 2019.10.15-ны дотор анкет татаж авч бөглөөд дипломын хуулбарын хамт contact@cleanenergy.mn хаягаар ирүүлэх эсхүл Сөүлийн гудамж-21, Найман зовхис барилга, 8 давхарт ирж анкет бөглөнө үү.