Япон Монголыг Азийн супер цахилгаан сүлжээний төлөвлөгөөндөө тусгав.
Цунаминаас болж Фукушимад үүссэн цөмийн осолоос 1 жилийн дараа, Токиод цөмийн энергийг бодлогыг дахин авч үзэж байгаа ба Японы сэргээгдэх эрчим хүчний зөвлөл хөрш орнуудаасаа эрчим хүч импортлох боломжийг олгох цоо шинэ төлөвлөгөө гаргаад байна.
Тус групп нь Японы Сэргээгдэх Эрчим Хүчний Сан (JREF) бөгөөд өнгөрсөн жилийн Фукушимагийн ослын дараа байгуулагдсан тус байгууллагынн гаргасан Азийн супер цахилгаан сүлжээ санаачлага нь Японы тодорхой хуулиудад өөрчөлт хийхийг шаардсан томоохон төсөл ба, нар салхин эрчим хүчийг Монголоос Япон руу дамжуулах юм.
Уг санаачлага нь Хойд Африкийн цөлөөс Газрын Дундад Тэнгисээр дамжуулан нарны эрчим хүчийг экспортлох, Eвропын Desertec төсөлтэй далайцын хувьд төстэй бөгөөд =Recharge News ийн мэдээлснээр JREF ийн урт хугацааны зорилт нь Япон, Монгол, Орос, Хятад, Солонгосын эрчим хүчний сүлжээг өндөр хүчдэлийн шугамаар холбон Монголд үйлдвэрлэх нар, салхин эрчим хүчийг Япон, Солонгос, Хятадын эрчим хүч хэрэгтэй хотуудад нийлүүлэх юм.
Энэ санаачлагыг баталгаажуулахын тулд JREF нь Солонгосын Пусанаас Китакюшю хүртэл 250км зайд 1ГВт чадлыг дамжуулах туршилтын төслийг эхлээд байна. Мөн тус нийгэмлэг нь Монголын Сэргээгдэх эрчим хүчний зөвлөлтэй тус орны сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлах xарилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Recharge ын мэдээлснээр, JREF ын ахлах шинжээч Shuta Mano ийн хэлснээр Солонгос улс далайд салхин парк барих төлөвлөгөөтэй байгаа гэсэн боловч, уг эрчим хүч н сэргээгдэх үүсгүүрээс гарах эсэх нь тодорхойгүй юм. Говийн цөл нь дэлхий дээрх гурав дахь том нарны энергийн байрлалд байдаг байна.Тус бүсийн салхин эрчим хүчний нөөц ч гэсэн дутахааргүй бөгөөд АНУ-ын Үндэсний Сэргээгдэх Эрчим хүчний Лабораториос гаргасан судалгаагаар 1100 ГВт суурилагдсан чадал гаргах боломжтой аж.
Гэхдээ, сүүлийн үеийн мэдээгээр бол ураны баялаг ордтой Монгол улс цөмийн энергийн тал дээр Япон улсаас өөр байр суурьтай байгаа ба анхны станцаа барих төлөвлөгөө хүртэл гаргасан бөгөөд шинэ суурилах хүчин чадлал нь зөвхөн сэргээгдэх үүсгүүр байхгүй бололтой.
Майничи сонины түрүү сард мэдээлснээр Монгол улсын ерөнхий сайд Су. Батболд Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг цөмийн энергийн салбарт ч мөн хөгжүүлэхийг уриалсан гэжээ. “япон улс нь цөмийн эрчим хүчний энхийн зорилгоор хэрэглэх технологийн хувьд өндөр бөгөөд Фукушима аас арвин туршлага хуримтлуулсан" гэжээ.
Японы талтай эдийн засгийн түншлэлийн гэрээний талаар яриа хэлэлцээрийг эхлүүлэх сонирхолтой байгаагаа ерөнхий сайд Батболд мөн илэрхийлсэн байна.Эдийн засгийн түншлэлийн гэрээ нь чөлөөт худалдааны гэрээнээс агуулгаын хувьд өргөн бөгөөд бараа бүтээгдэхүүний тариффийг арилгах, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, оюуны өмчийн эрхийг хамгаалах, болон ажиллах хүчний чөлөөтэй хөдөлгөөнийг хангах зэрэг асуудлууд багтаж байгаа юм байна.
Үнэндээ JREF ын санаачлага нь эрчим хүч холын орнуудаас дамжуулан авахын тулд Япон улсыг цахилгаан сүлжээгээ гадны нийлүүлэгчдэд нээхийг шаардаж байгаа юм.“Япон улс гадны оронтой эрчим хүчний сүлжээгээ холбох нь цоо шинэ санаа бөгөөд боломжтой гэдэгийг нь баталж чадвал цаашид ч олон оронтой холбох боломжтой” гэж Mano гуай Recharge өгсөн ярилцлагадаа хэлэв.
JREF нь Desertec сантай сэргээгдэх эрчим хүчийг хил дамнуулан дамжуулах талаар мэдлэг хуваалцан ажиллаж байна гэж Recharge мэдээлэв.“800 кВ оос дээших Хэт Өндөр Хүчдэл (UHV) ийн дамжуулах шугам нь ганц шугамаар их хэмжээний чадал дамжуулах боломжийг олгодог бөгөөд тогтмол гүйдлээр (DC) эрчим хүчийг хол зайд алдагдал дамжуулах боломжийг олгодог.”
Уг багийнхны найдаж байгаагаар энэ болон төсөөтэй олон улсын чанартай төслүүд нь Японы цахилгаан сулжээний шинэтгэлийг түргэсгэж дотооддоо үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг ашиглах боломжийг олгох юм.“Хэрэв бид олон улсын хэмжээнд эрчим хүч импортлох талаар яриа хэлэлцээрийг амжилттайхийж чадвал дотоодын сүлжээг ч өөрчлөх шаардлага тавидаж эхэлнэ гэдэг нь чухал юм” гэж Mano мөн хэлэв.
Эхүүсвэр: http://reneweconomy.com.au/2012/japan-eyes-mongolia-in-asian-super-grid-plans-94018