Салхит салхин цахилгаан станцын эхний турбин генератор амжилттай бослоо

2012 оны 10 дугаар сарын 2 -ны өдөр Салхит салхин цахилгаан станцын эхний салхин турбин генератор бослоо.  Угсралтын ажил 15 хүний инженер техникийн багийн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ гурван өдөр үргэлжилсэн. Турбин генераторын угсралтанд Монголд ганц байдаг 650 тонны чадалтай краныг ашиглаж байна.

Салхин турбин генератор нь суурь, цамхаг, бүхээг, бул, далбаа гэсэн хэсгүүдээс бүрддэг. Цамхаг нь гурван хэсэгтэй бөгөөд нийт 80 метр өндөр, 125 тонн жинтэй, далбаа тус бүр 40.3 метр урт, 6.2 тонн жинтэй юм. Сууринд нийт 240 м3 бетон зуурмаг орсон нь 9 давхар байшингийн сууринд орох бетонтой тэнцэнэ. Харин турбин генераторын хамгийн дээд цэг нь 120 метрт хүрэх бөгөөд энэ нь 30 гаруй давхар байшинтай дүйцэхүйц өндөр байх юм.

Цамхагийн суурийн хэсгийг суурьтай бэхлэх ажлын үйл явц

Цамхагийн суурийн болон дунд хэсгүүдийг угсарч буй байдал

Цамхагийн орой дээр бүхээгийг суурьлуулж байгаа нь