ТӨВИЙН БҮСИЙН ДАМЖУУЛАЛТ, ТҮГЭЭЛТИЙН АЛДАГДЛЫН 2016 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДҮН
2016 оны 5 сарын дүнгээр Төвийн бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс 0.4 нэгжээр нэмэгдэж 14.6% болсон байна.
Төвийн бүсийн 11 компанийн хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.3 сая кВтц буюу 0.6%-иар илүү ЦЭХ-ийг хэрэглэгчдэд түгээсэн байна. "УБЦТС” ТӨХК-ийн худалдан авсан цахилгааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 сая кВтц-аар буюу 0.1%-иар өссөн байна.
Цахилгаан түгээлтийн алдагдал өмнөх оны мөн үеэс "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.13, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 3.3, нэгжээр тус тус буурсан бол "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 0.29, "Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 0.6, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 1.0 "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 1.3, "Хөвсгөл-Эрчим хүч” ХХК 1.7, "Баянхонгор Эрчим хүч” ХХК 0.4 нэгжээр нэмэгджээ.