ШИНЭ ҮЕИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ТООЛУУР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

ШИНЭ ҮЕИЙН УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ТООЛУУР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
 
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь зуслангийн зарим хэрэглэгчдэд өдөр, шөнийн тарифт, урьдчилсан төлбөрт тоолуурыг үнэ төлбөргүй суурилуулж байна.
 
Энэ тоолуурыг хэрэглэгч өөрөө тусгай код хийж цэнэглэх бөгөөд кодыг төлбөрөө урьдчилан хийсний дараа мессежээр хүлээн авна. Төлбөрийг УБЦТС ТӨХК-аас санал болгож буй төлбөр тооцооны олон төрлийн аргаас өөрт хялбарыг нь сонгон хийж, хоногийн аль ч цагт тоолуураа цэнэглэх боломжтой. Цэнэглэдэг тоолуурыг гурван айлынхаар багцлан хайрцаглаж, шугамын тулгуурт хэрэглэгчийн нуруу хүрэх өндөрт аюулгүй байдлыг нь ханган байрлуулсан тул хэрэглэгч тоолуураа цэнэглэхэд маш хялбар юм. Урьдчилсан төлбөрт тоолууртай хэрэглэгчийн суурь болон хог, телевизийн хураамж сард нэг удаа цэнэглэсэн дүнгээс суутгагдана. Харин тухайн айл эзгүй, тоолуураа цэнэглээгүй байх хугацаанд дээрх хураамжуудыг тооцохгүй.   
 Тус компани зуслангийн хоёр мянган айлыг урьдчилсан төлбөрт тоолуураар хангахаар төлөвлөж байгаагаас өнөөдрийн байдлаар хорин таван айлд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу суурилуулаад байна.