Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1ГВт хүрлээ

Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1ГВт хүрлээ
 
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон Эрчим хүчний салбар анх 1922 онд Эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийн үндэс тавигдаж улмаар 1932 онд анхны дулааны цахилгаан станцыг байгуулснаар түлш эрчим хүчний цогц систем бүрдсэн түүхтэй юм. Одоогийн байдлаар Эрчим хүчний салбарт уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний нийт 1277 МВт суурилгадсан хүчин чадал бүхий 15 эх үүсвэр ажиллаж нийт хэрэглээний 80 орчим хувийг ханган ажиллаж байна.
Түүхийн хуудас эргэсээр өдгөө 95 жилийн ойгоо угтаж буй энэхүү салбарт маань 2017 оны 11-р сарын 28-ны өдрийн 18 цаг 31 минутад ТӨВИЙН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ 1000 МВт буюу 1 ГВт хүрч Монголын Улсын аж үйлдвэрийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал боллоо.
 
2017оны 11 дүгээр сарын 28-ны 18 цаг 31 минут, Pсистем=1004 МВт
Хөгжлийн энэ шатанд гарах хүртэл Эрчим хүчний салбарт ажиллаж, оюун ухаан, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан үе, үеийн инженер техникийн ажилтан, ажилчид та бүхэндээ өвлийн их ачааллыг амжилттай давж, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.