Клин Энержи ХХК-ний мэргэжилтэн Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Байгаль Орчны Ажлын Хэсгийн Даргаар томилогдлоо.
Клин Энержи компаний Нүүрс төрөгчийн Санхүүжилтийн Мэргэжилтэн А. Баярмаа нь Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Байгаль Орчны Ажлын Хэсгийн Даргаар томилогдсоныг 2013 оны 2-р сарын 28-нд болсон ажлын хэсгийн хурлаар зарлалаа. Тус ажлын хэсэг нь МБЗ-ийн 6 ажлын хэсгийн нэг бөгөөд 200 давсан байгууллагын гишүүнчлэлтэй МБЗ-ийн 20 гаруй гишүүдээс бүрддэг юм. МБЗ-ийн байгаль орчны ажлын хэсэг (БОАХ) нь 2010 оны 2-р сард үүсгэн байгуулагдсан ба гол зорилго нь Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилийн зарчимаар явуулахад хувь нэмрээ оруулахад оршино. Баярмаа нь Клин Энержи болон Ньюком Группыг төлөөлөн тус ажлын хэсэгт 2011 оны 2-р сард гишүүнээр элссэн юм. МБЗ болон БОАХ-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.bcm.mn вэбсайтаас авна уу.
2013 оны 2-р сарын 28