Эрчим хүчний сайд Салхит салхин паркийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа

2012 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил энэ жил Монголын эдийн засагт хийгдэж буй хамгийн том /уул уурхайн-бус/ хөрөнгө оруулалт болох Салхит салхин паркийн барилга угсралтын талбайд төслийн ажлын явцтай танилцлаа.

Сэтгүүлчид “Салхит” салхин цахилгаан станцийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар Монголын анхны салхин цахилгаан станцийн барилгын ажилтай танилцахаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Салхит уулын бэлд зочиллоо. 

Клин Энержи Компани Мод тарих үндэсний өдөрт хувь нэмрээ орууллаа

Туул голын хөндийд ой мод маш ихээр сүйтгэгдсэн байдаг. Үүнийг нөхөн сэргээхийн тулд удаан хугацааны мэргэжлийн хяналттай зүтгэл хэрэгтэй болно. 

Салхит салхин цахилгаан станцын эхний турбин генератор амжилттай бослоо

Угсралтын ажил 15 хүний инженер техникийн багийн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ гурван өдөр үргэлжилсэн. Турбин генераторын угсралтанд Монголд ганц байдаг 650 тонны чадалтай краныг ашиглаж байна.

"Салхит” салхин цахилгаан станцийн барилга угсралтын ажлын явцын талаар сумын иргэдэд танилцуулах уулзалт хийв

Ньюком групп нь Монголын анхны их чадлын салхин цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумын Шар Хөвийн нуруун дахь Салхит ууланд барьж байгуулж байгаатай холбогдуулан 8 дугаар сарын 3-ны өдөр өдөр Сэргэлэн суманд орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

“Салхит” салхин паркын барилгын ажлын үйл явц

Салхит салхин паркын барилгийн талбайд байрлах ажилчдийн хотхоныбарилгын ажил дуусч бүрэн ашиглалтанд орлоо. Уг хотхон нь ажилчид байрлах 53 гэр, цайны газар болон оффисийн байрнуудаас бүрдэж байна.