Клин Энержи ХХК Ази Номхон далайн орнуудын Цэвэр хөгжлийн механизмийн төслүүдийг дэмжих 4 дүгээр форумд оролцлоо.
Ази Номхон далайн орнуудын Цэвэр хөгжлийн механизм (ЦХМ)-ийн төслүүдийг дэмжих 4 дүгээр форум 2013 оны 9-р сарын 4-5-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод байрладаг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны төв офист зохион байгуулагдсан бөгөөд форумыг АХБ, Даян дэлхийн байгаль орчны хүрээлэн (IGES) болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн нарийн бичгийн даргаас амжилттай зохион байгуулжээ. Тус форумд Ази номхон далайн орнуудын 100 гаруй төсөл боловсруулагчид, зөвлөх компаниуд, засгийн газрын төлөөлөгчид болон олон салбарын мэргэжилтнүүд оролцожээ. Форумын зорилго нь тус бүс нутагт ЦХМ-ийн төслүүдийг дэмжин хөгжүүлж, төсөл боловсруулах чадавхийг сайжруулахад оршидог байна.
Жил бүр зохион байгуулагддаг тус форумын энэ оны хуралд Клин Энержи компаний ЦХМ хариуцан ажилладаг Нүүрстөрөгчийн санхүүжилтийн мэргэжилтэн А. Баярмаа хүлэмжийн хийн бууралтыг олон улсын зах зээлд борлуулах боломж болон хүндрэл бэрхшээлүүдийн тухай илтгэл тависан.

Форумын илтгэл, хөтөлбөр болон тайланг доорх линкээр үзнэ үү.
http://www.iges.or.jp/en/climate-energy/mm/20130904.html