Энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас зохион байгуулсан Green Awards - 2012 арга хэмжээнээс Клин Энержи ХХК нь "Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэгч байгууллага"-аар шалгарлаа. Байгаль орчинд ээлтэй, байгалийн баялагийг зүй зохистой хэмнэлттэйгээр ашигласан техник технологи, бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг улс орны хэмжээнд бодитойгоор нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тодруулан, олон нийтэд сурталчлан таниулах, төрөөс дэмжин урамшуулах зорилгоор  энэхүү арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас санаачлан зохион байгуулсан ажээ.