Сэтгүүлчид “Салхит” салхин цахилгаан станцийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар Монголын анхны салхин цахилгаан станцийн барилгын ажилтай танилцахаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Салхит уулын бэлд зочиллоо. Энэхүү танилцах аяллыг Мянганы Сорилтын Сангаас Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцуулах зорилгоор зохион байгуулсан юм. Мянганы Сорилтын Сангийн Монгол дахь салбар нь “Салхит” СЦС төслийн хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, бүтээлч, тууштай түншүүдийнх нь нэг билээ. Эрчим хүч, байгаль орчин төслийнхөө хүрээнд МСС нь Налайх дахь дэд станцийг шинэчлэх, Улаанбаатар хотоос Налайхын дэд станц хүртэлх 28 км урттай шилэн кабель татах ажлыг санхүүжүүлж байгаа юм.Түүнчлэн энэ төслийн хүрээнд Диспетчерийн Үндэсний төвд сургалтын симулятор суурилуулах юм. “Салхит” хэмээх Монголын анхны салхин цахилгаан станц нь 100,000 айлын эрчим хүчний хэрэгцээг хангаж, 190,000 тон нүүрс, 1,6 сая тон цэвэр ус хэмнэх юм. Мөн агаарт 200,000 тон СО2 ялгарахаас сэргийлэх юм. 

 
Ньюком группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэл мэдээлэлийн төлөөлөгчдөд төслийн талаар танилцууллаа. 
Мянганы Сорилтын сангийн хамт олонтой