Туул голын хөндийд ой мод маш ихээр сүйтгэгдсэн байдаг. Үүнийг нөхөн сэргээхийн тулд удаан хугацааны мэргэжлийн хяналттай зүтгэл хэрэгтэй болно.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 2010 оны 4 сарын 14-нд Мод тарих үндэсний өдөр зарлаж, жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Клин Энержи компанийн хамт олон энэ санааг маш ихээр дэмжиж байгаа бөгөөд Туул голын хөндийд нийтдээ 1,100 мод тарихаар төлөвлөж байна. Монгол хүн бүр байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй. 

Туул голын хөндийн сүйтсэн ой мод

Туул голын хөндийн сүйтсэн ой мод

Туул голын хөндийд Клин Энержи Компаны хамт олон мод суулгаж байна.