Европын Салхины Эрчим Хүчний Холбооноос гаргасан илтгэлээс-
Сүүлийн 15-н жилд салхины эрчим хүчний салбар их хурдацтайгаар хөгжих боллоо. Европын Холбооны 1997 онд хийсэн тооцоогоор 2010 он гэхэд салхин цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нийт 40ГВт болно гэж байсан боловч,  2011 оны сүүл гэхэд  энэ үзүүлэлт 94ГВт-д болж,  Европын Холбооны орнуудийн цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 6.3%-ийг дангаараа хангадаг болов.

2010 онд, салхины эрчим хүчийн суурилагдсан хүчин чадлын хэмжээ 9.3ГВт-аар нэмэгдэж 84.3ГВт болсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 12.4%-иар өссөн үзүүлэлт юм. Нэг жилд шинээр суурилагдсан хүчин чадлын хэмжээгээрээ Испани (1516МВт) тэргүүлж, түүний дараагаар Герман (1493МВт),  Франц (1086мВт), ИхБритани  (962МВт), Итали (948МВт) зэрэг орнууд удаалсан байна. Ер нь 2010 оны байдлаар нийт суурилагдсан хүчин чадлын 3.5%-ийг задгай тэнгист барисан бөгөөд 2020, 2030 он гэхэд энэ үзүүлэлт тус бүр 17.4% (40ГВт), 37.5% (150ГВт) болж өсөх прогнозтой байгаа юм.

Европын  Сэргээгдэх Эрчим Хүчний холбооноос нийт суурилагдсан хүчин чадлын хэмжээг 2020 онд 230ГВт, 2030 он гэхэд 400ГВт болно гэж таамаглаж байна. Түүнчлэн 2010 оны байдлаар салхины эрчим хүчний салбар нь шууд болон шууд бус байдлаар Европын Холбооны дотоодын нийт бүтээгдэхүүнд бүгд 32.43 тэрбум еврог оруулсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.26%-ийг эзлэж байна. 2007 оноос 2010 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан мөнгөн дүнгийнхээ хэмжээгээр 33%-ийн өсөлттэй байгаа юм.  Энэ үзүүлэлт

Европын Холбооны эдийн засгийн нийт өсөлтөөс давсан бөгөөд дараагийн 20-н жилд ч ийм өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.
Мөн салхины эрчим хүчний салбарт ажиллагсадын тоо 238.154-т хүрээд байна. 2007 оноос 2010 оны хооронд уг салбарт ажлын байр 30%-иар өссөн боловч Европын Холбооны орнуудад ажилгүйдлийн тоо 9.6%-иар нэмэгдсэн юм. Үүнээс гадна, салхины эрчим хүч нь нүүрс ашиглан эрчим хүч гарган авах уламжлалт аргатай харьцуулахад цахилгааны үнийг бууруулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгахийн зэрэгцээ нүүрс худалдан авах зардлыг давхар хэмнэдэг давуу талтай. Салхины эрчим хүчний салбар хөгжсөнөөр 2007 оноос 2010 он хүртэлх хугацаанд зөвхөн нүүрсний зардалаас 20.18 тэрбум евро г хэмнэж чадсан.

 Салхины эрчим хүчний салбар нь эдийн засгийн бусад олон салбартай холбогддог онцлогтой юм. Тухайлбал, салхины эрчим хүчний үйлдвэрлэл нь төмөрлөгийн үйлдвэрлэл, цахилгаан, электроникийн тоног төхөөрөмж болон харилцаа холбоо,  барилга угсралт,  тээвэр,  санхүү зэрэг олон салбартай холбогдож, тэдгээр салбаруудын үйл ажиллагааг дэмждэг чухал салбарын нэг болдог. Энэ бүгдээс  харахад,  салхины эрчим хүчний салбар нь дотоодийн нийт бүтээгдэхүүн болоод ажлын байрыг нэмэгдүүлж,  бусад салбарын хөгжлийг дэмжиж чадсанаараа Европын эдийн засагт эзлэх байр суурь нь улам өсөн нэмэгдсээр байна.