Ньюком групп нь Монголын анхны их чадлын салхин цахилгаан станцыг Төв аймгийн Сэргэлэн сумын Шар Хөвийн нуруун дахь Салхит ууланд барьж байгуулж байгаатай холбогдуулан 8 дугаар сарын 3-ны өдөр Сэргэлэн суманд орон нутгийн иргэдэд төслийн үйл ажиллагааг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд Сэргэлэн сумын 200 гаруй иргэд хүрэлцэн ирсэнээс гадна, Ньюком групп, Клин Энержи ХХК, станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч Лейтон компани, салхин турбин нийлүүлэгч Женерал Электрик Пасифик компанийн төлөөлөгчид оролцон Салхитын салхин цахилгаан станцын төслийн явцын талаархи дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 

Их чадлын Салхитсалхин цахилгаан станц нь Монгол орны нийт эрчим хүчний хэрэглээний 5 хувийг хангахаас ганда Монгол дахь хамгийн анхны сэргээгдэх эрчим хүчний станц болж, Төв аймгийнСэргэлэн сумын Салхитаар овоглогдон олон нийтэд танигдаж, орон нутагт аялал жуулчлал, дэд бүтэц, харилцаа холбоо, худалдаа арилжааг хөгжүүлэх зэргээр орон нутгийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах давхар ач холбогдолтойюм.

Салхит төслийн хүрээнд станцын барилга угсралтын чиглэлээр орон нутагт ажлын байр бий болгож, нутгийн хөгжлийн санд 80 гаруй сая төгрөгийг хандивлан, Мобикомын гар утасны сүлжээг нэвтрүүлж орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодитой үйл ажиллагааг Ньюком компанийн зүгээс авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн, Ньюком групп нь Салхитийн салхин цахилгаан станцын байгаль орчиндүзүүлэх нөлөөллийг багасгах, мөн аюулгүй ажиллагааг хангахчиглэлээр тодорхой горимуудыг нэвтрүүлж байгаагаас дурьдвал, барилгын талбайд хэрэглэсэн бохир ус, үүссэн хог хаягдалыг Улаанбаатар хотод авчран дахин боловсруулах, хүнд даацын машин механизмийгзориулалтын замаар зорчуулах, барилгын ажлын талбайдхүн, мал амьтны аюулгүй байдлыг хангах зорилгоор машин техникийн хурдны хязгаарыг тогтоон мөрдүүлэх, бензин тос болон барилгын материалыг тусгай заагдсан газар, зохих горимоорхадгалах,хөрсний нөхөн сэргээлтийг хийх зэрэг ажлуудыг дурьдаж болно. Сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт шинэ технологийг Монгол улсад нутагшуулан бодит бүтээн байгуулалтыг Монгол хүний ур ухаанаар цогцлуулах нь Ньюком компанийн эрхэм зорилгын нэг бөгөөд250 гаруй Монгол залуус станцын барилга угсралтын ажилд гар бие оролцонажиллаж байгаа билээ.

Өдөрлөгийн үеэр Түмэн эх чуулгын уран бүтээлчид Монголын үндэсний эрхэм өв соёл болсон уртын дуу, магтаал, морин хуур, ардын бүжиг зэрэг уран бүтээлийнхээ дээжээс нутгийн ард иргэдэд толилууллаа. Мөн хурдан дааганы уралдааныг ивээн тэтгэн зохион байгуулж, уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа. 

Клин Энержи компанийн захирал Ц.Сүхбаатарсалхин станцийн барилгын ажлын явцын талаар танилцууллаа.

Нутгийн 200 гаруй иргэд өдөрлөгийн аргах эмжээнд оролцлоо

Дааганы уралдааны гараан дээр

Түрүү магнай эзэлсэн хурдан дааганы уяачид өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардууллаа