Салхит салхин паркын барилгийн талбайд байрлах ажилчдийн хотхоныбарилгын ажил дуусч бүрэн ашиглалтанд орлоо. Уг хотхон нь ажилчид байрлах 53 гэр, цайны газар болон оффисийн байрнуудаас бүрдэж байна. Мөн Мобиком компанийн инженерүүд үүрэн утас болон өндөр хурдны утасгүй интернетийн сүлжээг салхин паркын барилгын ажлын тайлбайд болон ажилчдын хотхонд амжилттай суурилуулж дуусгалаа.
Саяхан Zoomlion маркын 650 тонны хүчин чадалтай кран барилгын ажлын талбайд бууж угсралтын ажил эхлээд байна. Мөн салхин паркын дэд станцад байрлах Siemens маркын 110/35кВ-н өндөр хүчдэлийн 2 трансформатор ирсэн байна. 
Бетон зуурмагийн цехийн угсралтын ажил бүрэн дууссан бетон зуурмаг үйлдвэрлэхэд бэлэн боллоо. Одоогоор 11 турбины суурийн талбайг засаж,10 ширхэг салхин турбины суурийг ухсан бөгөөд 5 турбинд ган арматурыг суурилуулах ажил явагдаж байна.

Салхин турбины генераторын суурийг ухах ажил дуусч буй байдал 

Ажилчдын хотхоны барилгын ажил бүрэн дууссан байдал

Шинэ Говь компаниас Терекс 200 тонны кран ирсэн байдал 

Салхин турбины сүүлчийн суурийн хүзүүвчийг буулгаж буй байдал

Бетон зуурмагийн үйлдвэрийн угсралтын ажил явагдаж буй байдал

Салхин турбин генераторын суурийн талбайг засаж, тэгшилж буй байдал

110 кВ-н 2 трансформатор ирсэн байдал

650 тонны хүчин чадалтай кранаар өргөж буй байдал