Түлш эрчим хүчний сайд Зоригт, эрчим хүчний салбарын тэргүүлэх асуудал болох сэргээгдэх эрчим хүчний дэд салбарыг хөгжүүлэх ажлийг эхлээд байна гэв.

Зоригт сайд, 5р сард зохион байгуулагдсан "Монголын сэргээгдэх эрчим хүч 2012" олон улсын хуралд оролцох үедээ ингэж хэлсэн байна.

100 гаруй мэргэжилтэн, компаниудын төлөөлөгчид, төрийн болон олон улсын байгууллагууд оролцсон уг 2 өдрийн хуралд, Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар олон шинэ санаачлага, технологийн шийдлүүдийг хэлэлцсэн байна.

Хурлын үеэр, мэргэжилтнүүд, эрчим хүч байгаль орчны асуудал нь олон улсын анхаарлын төвд орж эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахын тулд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь улс орон бүрийн хувьд чухлаар тавигдаад байгааг онцлов.

Монголын тэргүүлэх сэргээгдэх эрчим хүчний компани Ньюком Группын гүйцэтгэх захирал Бямбасайхан хуралд тависан илтгэлдээ, Монгол улс салхи болон нарны нөөц баялаг арвинтай боловч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болон технологийн тал дээр хүндрэл учирч байгааг онцлов.

Ньюком групп болон Женерал электрик компани хамтран Монголын анхны том хэмжээний Салхитийн Салхин цахилгаан станцийг Улаанбаатар хотоос 70км зайтай барьж байгаа юм.100 сая долларын хөрөнгө оруулалттай уг төсөл нь Улаанбаатар хотыг цэвэр эрчим хүчээр хангаж агаарын бохирдлыг бууруулахад нэмэр болох зорилготой юм.

Монгол улс салхин эрчим хүчний нөөцөөр баян бөгөөд мэргэжилтнүүдийн тооцооллоор жилд 2.55 Триллион Квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм.

Одоогийн байдлаар Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 8-10% аар өсөж байгаа ба салхин эрчим хүч үүний тодорхой хэсгийг цэвэр сэргээгдэх эx үүсвэрээс үйлдвэрлэх боломж олгох юм. 

Эх үүсвэр: http://news.xinhuanet.com/english/world/2012-05/19/c_131598246.htm