Салхин турбиныг бид сэргээгдэх эрчим хүч гаргадаг гэдгээр нь мэдэх бол Францын инженерийн фирм өөр нэгэн эко-хэрэглээг олсон байна.

Eole Water компани нь уламжлант салхин сэнсийг өөрчлөн, агаарын чийгийг ашиглан ундны ус гарган авдаг  WMS1000 төхөөрөмжийг бүтээснээ зарлалаа.

Уг компани эцсийн бутээгдэхүүнээ 2012 оны сүүлээр зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа ба усны нөөц багатай хуурай, алслагдсан бүсүүдэд төвлөрч байгаа юм байна.

Тус компанийн маркетингийн захирал Thibault Janin, энэ технологи нь хөдөөний алслагдсан бүс нутагт цэвэр усны хэрэгцээгээ бүрэн хангах боломж олгоно гэжээ.

"Уг технологи улам хөгжснөөр цаашдаа хүн ам шигүү суурьшсан жижиг хот суурингийн хэрэгцээг хангах сэнснүүдийг үйлдвэрлэх боломжтой болох юм" гэж хэлэв.

Eole Water одоогийн байдлаар 24 метр өндөр WMS1000 ийг Абу Даби ийн ойролцоох цөлд байрлуулж цагт 62 литр цэвэр ус гарган ажиллаж байна гэж Janin хэлэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, уг технологи нь уламжлалт аргаар салхин сэнснээс гаргасан цахилгааныг цэвэр ус үйлдвэрлэх системдээ хэрэглэн ажилладаг гэв.

Дараагийн шатанд  "Агаар үлээгч" төхөөрөмжийг ашиглан сэнсний хамраар орж ирсэн агаарийг сорон авдаг. Уг сорогдсон агаараас сэнсий ард байрлах цахилгаанаар тэжээгдсэн хөргөгч компрессорын тусламжтайгаар, чийгийг салган авч улмаар конденсацлан цуглуулж авдаг байна.

Уг цугларсан усыг, тусгайлан зохион бүтээгдсэн ган төмөр хоолойгоор доош дамжуулан сэнсний сууринд байрлах хадгалах сав руу дамжуулдаг. Дараагийн шатанд усыг шүүн цэвэршүүлж унданд хэрэглэх боломжтой болгодог.

Нэг салхин сэнс нь агаарын чийгшил, салхиний хурд, температураас шалтгаалан өдөрт 1000 гаруй литр ус үйлдвэрлэх чадалтай гэж Janin хэлэв.

Энэ нь 2000-3000 хүнтэй тосгоны хэрэгцээг хангахад хүрэлцэх юм.

Гэхдээ уг технологи нь ирээдүйтэй боловч үнэ ньядуу хот тосгоны хувьд хэт өндөр гэдгийг Janin хүлээн зөвшөөрч байв.

Цаашид уг технологи нь үйлдвэрлэлд нэвтэрч олноор үйлдвэрлэгдэн нэгж бүтээгдэхүүний үнэ буурснаар уг сул тал арилна гэж хэлэв.

Бид уг технологийн үйлдвэрлэлийн шатыг дөнгөж эхлээд байгаа ба үнэ нь үг технологийн олгож буй урт хугацааны шийдэлтэй харьцуулахад тийм ч өндөр бус гэж хэлэв.

Эх үүсвэр:  http://edition.cnn.com/2012/04/29/world/eole-water-turbine/index.html