ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ ТАМГАА ХҮЛЭЭЖ АВЛАА 
 
УИХ-ын анхдугаар чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаас Эрчим хүчний сайдаар томилогдсон П.Ганхүүд Эрчим хүчний сайд асан Д.Зоригт яамны тамгыг хүлээлгэн өглөө.
Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат байлцав. Тэрээр Эрчим хүчний сайд П.Ганхүү нь их сургуулиа төгсөөд энэ салбарын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн. Салбарын яаманд хэлтсийн дарга, газрын дарга, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай, хүн салбарын сайдаар томилогдон ирж байгааг тодотгоод Монгол Улсын хөгжлийн нэг тулах цэг нь эрчим хүч. Тиймээс энэ салбарыг ажлаа мэддэг сайд удирдахаар болсон учраас эрчим хүчний салбарт ажил цалгардах асуудал гарахгүй гэдгийг онцоллоо.
 
www.energy.mn